Хүүхдийн эрхийн дуу хоолой болж, үе тэнгийнхээ хүүхэд залуучуудаас суралцан өөрийгөө хөгжүүлэхээр нэгэн зорилго дор нэгдэж буй шинэ гишүүдээ Баянзүрх дүүргийн Хүүхдийн холбоо угтан авлаа.
Хүүхдийн холбоонд шинээр элсэн орж буй сурагчдад Гэр бүл, хүүхэд залуучуудыг хөгжлийн хэлтэс болон Хүүхдийн холбооноос үнэмлэх гардуулж, хүлээн авч уулзсан.
Уулзалтын үеэр Хүүхдийн холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс гадна "Мөрөөдөл" сэдвээр хүүхдийн элч Н.Дөлгөөн, “Хүүхдийн элчийн үүрэг оролцоо”, “Олон улс дахь хүүхдийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Цаашид шинэ гишүүдээ чадавхжуулж, Хүүхдийн элч нарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хүүхэд хөгжлийн асуудлаар олон төсөл хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлэхээр боллоо.

АДМИН








Нийгэм






