Dark Light
Нийгэм | 2021-10-31

Малайзын баг "J" хэсгийг тэргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МХБХ-ны ногоон талбайд үргэлжилж буй Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “J” хэсгийн сүүлийн өдрийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Хэсгийн нэгдүгээр байрт орж тэмцээнийг итгэл төгс цааш үргэлжлүүлэх багийг тодруулах чухал тоглолтод Малайз, Тайландын багууд 0:0-ээр тэнцлээ. Зургаан оноотой хэсгийг тэргүүлж байсан Малайзын шигшээ багт энэ үр дүн хангалттай байсан бөгөөд тэд тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрхтэй авсан юм.

Тайландын хувьд хэсэгтээ хоёрдугаар байрт орох нь тодорхой болсон тул бусад хэсгийн хоёрдугаар байраар шалгарч буй багуудын чансаанаас хамаарч тэдний аялал цааш үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ.

Харин хэсгийн сүүлийн тоглолтод Монгол, Лаосын шигшээ багууд тэмцээнээ нэр төрийн хожилтой дуусгахын төлөө өрсөлдөх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10