Dark Light
Нийгэм | 2021-11-01

Нуурын эргийг сэтэлж, алга болсон иргэнийг хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянмөнх сум Баянбулаг багийн “Эрэгмэг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус" нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.

10 сарын 31-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгууллаа. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус" нуурын усанд завиар урсаж, 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу болон болон нуураас зүүн зүгт “Эргэнэг хайрхан”, “Язаар-Уул" гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. Мөн “Хөтөл-Ус" нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин 20 см-ээр багассан. 11 сарын 01-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.  "Хөтөл-Ус" нуурын урт 500 м, өргөн 300 м, гүн 2 м орчим хэмжээтэй байна.    


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00