Dark Light
Нийгэм | 2021-11-01

Монголын 7 бөх Белградад зодоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-нээс 7-нд Сербийн нийслэл Белградад болно. Дөрөв дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белградад очоод байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл, нийт 10 медаль хүртээд байна. 

Белградад зодоглох Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн 57 кг: Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс)

61 кг: Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс)

70 кг: Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн)

79 кг: Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

Эмэгтэйчүүдийн 53 кг: Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00