Dark Light
Нийгэм | 2021-11-01

“Зэв-21” хамтарсан сургалт өндөрлөлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдал, дэмжлэгийн 5 дугаар бригадтай хамтран зохион байгуулсан “Зэв-21” хамтарсан сургалт, дадлагын хоёрдугаар шатны сургалт буюу инженерийн сургалт нь “Гар хийцийн тэсрэх зүйлтэй тэмцэх арга, ажиллагаа” сэдвийн хүрээнд 5 долоо хоногийн хугацаанд амжилттай явагдаж өндөрлөлөө. 

      Энэхүү сургалтын хаалтад зориулсан ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын инженерийн дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар, АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдал, дэмжлэгийн 5 дугаар бригадын инженерийн бүлгийн дарга, ахмад Старк Стин болон сургалтад хамрагдсан инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нар оролцлоо. Энэ үеэр сургалтад хамрагдсан офицер, ахлагч нарт АНУ-ын Зэвсэгт хүчний Аюулгүй байдлын дэмжлэгийн 5 дугаар бригадын инженерийн бүлгийн дарга, ахмад Старк Стин “Сертификат” гардуулж баяр хүргэсэн юм. 

       Мөн сургалтыг зохион байгуулсан багийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Эрдэнэбаатар талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулсан юм.

                                       Эх сурвалж: "Соёмбо мэдээ" цахим сонин


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10