Dark Light
Нийгэм | 2021-11-02

Усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зогсоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн “Доргонот” гэдэг газар “Шижир-Алт” ХХК-ийн 5 ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 2021.10.05-ны өдрийн 22:21 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

2021.11.01-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Дүүжин гүүр” гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, 2 дугаар бүлэг /Үндэсний аврах бригад/ “Орхонтуул” гэдэг газраас “Орхонтуул”-ын бэлчир гэдэг газар хүртэл 40 км-т завиар, голын эрэг дагуу 60 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт ОБЕГ-ын даргын шийдвэрээр зогсоожээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00