Dark Light
Нийгэм | 2021-11-02

Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байлоын газарт хүлээн авчээ.

2021.11.01-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд,  ар гэрийнхэн иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулсан байна.

1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 8 удаа шумбалт хийж 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу 5 км-т тойрогт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоов.

Мөн “Хөтөл-Ус” нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскаватороор нуурын хойд эргийг сэтэлж 80 метр урттай шуудуу ухаж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин 30 см-ээр багассан тул 2021.11.02-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08