Dark Light
Нийгэм | 2021-11-02

Эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай татаж авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг салбарын сайд С.Энхболд хүлээн авч уулзав.

БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсаны улмаас асуудлууд үүсэх эрсдэл бий. Тус уулзалтаар ойрын хугацаанд хомстолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар хэлэлцлээ.

ЭМЯ 4 удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг шуурхай зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэв.

Ийнхүү тээврийн зардлыг төрөөс дааж байгаа учраас эм ханган нийлүүлэх байгууллагуудад цаашид аливаа нэг үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг үүрэг болгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08