Dark Light
Нийгэм | 2021-11-02

"PCR шинжилгээний хариу зөрүүтэй гарч байгаа нь үнэн"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

PCR шинжилгээний хариу яагаад зөрүүтэй гарч байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө. Тэрбээр "Шинжилгээний хариу зөрүүтэй гарч буй тохиолдол бий. Энэ нь хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, тухайн лабораторийн алдаанаас болж байна гэдэг дүгнэлт гарсан. Зарим нэг алдаатай болон, хуурамчаар шинжилгээний хариу гаргасан лабораториудад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад даалгасан.

Хоёрдугаарт, манайд ашиглаж байгаа PCR аппарат болон Солонгос, Хятадад ашиглаж байгаа аппаратны тохиргоо өөр байдаг. Жишээ нь, гаднын орнуудад ашигладаг PCR аппаратны хариу тэр дороо гардаг байх жишээтэй. Онгоцонд суухад коронавирус илрээгүй хэр нь буухад илэрч байгаа нь далд үедээ байж байгаад илэрч байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Иймд ХӨСҮТ-ийн PCR аппаратны тохируулгыг дахин шинэчлэх, хянах ажил хийгдэж байгаа. Гэхдээ их зөрүүтэй асуудал гарахгүй гэж үзэж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08