Dark Light
Нийгэм | 2021-11-03

Нийслэл болон аймгийн хэмжээнд 10 түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Объектын түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү Молл” их дэлгүүрийн хойд талд “Туул” голын эрэгт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 19 км замыг туулан 17:09 цагт очиход “Туул” голын эрэгт 1.3 га талбайд шар өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 09:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 09:28 цагт очиход иргэн Б-гийн 3х6 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим 2 дугаар багийн “Балцруу” гэдэг газарт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 15 км замыг туулан 10:50 цагт очиход малчин Б-гийн 20х8 метрийн хэмжээтэй малын саравч, хураалттай 3 тн өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн “Өндөр дов” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 13:59 цагт очиход иргэн И-гийн 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн “Тариа” гэдэг газарт тариа хураагч машин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 7 км замыг туулан 17:00 цагт очиж иргэн Б-гийн тариа хураагч машин шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:13 цагт очиход иргэн Д-гийн 12х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Лам нарын зуслангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 18:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 18:45 цагт очиход иргэн Б-гийн 4 ханатай гэр, 2.5х3.5 метрийн хэмжээтэй амбаар, 3х4 метрийн хэмжээтэй нүүрсний амбаар тус тус шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 00:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан 00:35 цагт очиход иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 00:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 00:40 цагт очиход иргэн З-гийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн галлагааны өрөөний яндангийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Мөрөн сумын Цагаан толгой багийнт “Мөрөн”-гийн гүүрэн дээр суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.03-ны өдрийн 01:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 01:49 цагт очиход иргэн М-ийн “Мицибүши С-200” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10