Dark Light
Нийгэм | 2021-11-03

Ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгдэж,

Ноцтой 6 зам тээврийн хэрэг ослын улмаас 6 хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байна.

Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалгтааныг авч үзвэл:

Жолооч:Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөнөөс шалтгаалан зам тээврийн осол хэрэг  гарч байна тухайлбал:

Нийслэл хотод

Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар заалт: /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/ 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 15 дугаар заалт: /Уулзвар нэвтрэх/ 16 дугаар заалт: /Явган хүний гарц  нэвтрэх,/  19 дүгээр заалт: /Хорооллын доторх хөдөлгөөн/

Орон нутагт

Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар заалт: /Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх/, 11 дүгээр заалт: /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 12 дугаар заалт: /Тээврийн хэрэгслийн хурд/ 13 дугаар заалт: /Гүйцэж түрүүлэх ба гүйцэх/ 18 дугаар заалт:Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/ 24 дүгээр заалт: /Ачаа тээвэрлэх/ зэрэг болно.

Гудамж замын хяналт шалгалтаар

Цагдаагийн алба хаагчид нийт 3072 зөрчлийг илрүүлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан.Үүнээс онцлох зөрчил Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолооч, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 10 иргэн тус тус илрүүлэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоосон байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осол гаргасан 5 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Ард иргэдийнхээ амар тайван аюулгүй байдлын төлөө шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.                                  

Анхаарал болгоомж хаана ч хэрэгтэй

Нийслэл хотод явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг тохируулах 

Мөн та бидний ирээдүй болсон үр  хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцох шаардалгатай байна.

Өвлийн улирал эхэлж байгаа тул улиралын нөхцөлд тохируулан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй техник үйлчилгээг хийх

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалдаа хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэх үйлдийг хориглосон нөхцөл байдалд хийхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10