Dark Light
Нийгэм | 2021-11-03

Автомашинтайгаа усанд осолдсон иргэнийг хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газарт “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.02-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ийг  эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулсан. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 5 удаа шумбалт хийж, 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу 10 км тойрогт явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. Мөн “Хөтөл-Ус” нуурын усны түвшинг багасгах зорилгоор экскватороор нуурын хойд эргийг сэтэлж 80 метр урттай шуудуу ухаж усыг урсгах ажлыг зохион байгуулснаар усны түвшин эргээсээ 4 м, мандлаас 40 см-ээр багасжээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08