Dark Light
Нийгэм | 2021-11-03

Цахилгааны шугам тоноглол гэмтээжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Иргэд, аж ахуйн нэгжүүдийн болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалан цахилгааны шугам тоноглол гэмтэж хэрэглэгчдийн цахилгааныг удаан хугацаагаар  тасалдуулж хохирол учруулсаар байна. 

     Гадны нөлөөтэй гэмтлийн шалтгааныг авч үзвэл ихэвчлэн газар шорооны ажлыг дур мэдэн хийж газар доорх цахилгаан дамжуулах кабель шугамыг гэмтээсэн, экскаватор, агаарын шугамын тулгуурыг автомашинаар мөргөсөн байдлаар үйлдэгдсэн байна. 

    Газар шорооны ажил зөвшөөрөлгүй хийх нь цахилгаан эрчим хүчний болон бусад инженерийн байгууламжийг гэмтээж, хэрэглэгчдийг хохироодгоос гадна ажил гүйцэтгэж байгаа хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх хүртэл онцгой аюултай байдаг. Тиймээс иргэд болон аж ахуй нэгжүүд газар шорооны ажлыг эхлүүлэхээс өмнө тухайн газар доор цахилгаан дамжуулах кабель шугам байгаа эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Цахилгааны кабель шугамын тодруулгыг УБЦТС ТӨХК-ийн тухайн дүүргийг хариуцсан Түгээх төвд хандан авна уу. Лавлах утас 70047004.

гадаа гэх мэтийн зураг байж болно

гадаа гэх мэтийн зураг байж болно


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10