Dark Light
Нийгэм | 2021-11-03

"MAGIC BOX"-д Pizza Hut нэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

PIZZA HUT брэнд MAGIC BOX төсөлд нэгдэж 2 ширхэг иж бүрэн зөөврийн КОНТЕЙНЕР НОМЫН САН хийж өгөхөөр боллоо.

Хүүхэд залуус бүр тэгш эрх, тэгш боломжоор хангагдах асуудлыг ихээхэн анхаарч, сайн дурын олон ажил өрнүүлдэг залуусын ээлжит нэгэн төсөл болох MAGIC BOX контейнер энэ 7 хоногоос эхлэн нийслэл хотын төв талбайд байршиж, олны анхаарлыг татаж эхэлсэн. Энэхүү төслийг PIZZA HUT брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжин 2 ширхэг контейнер байгууламжийн бүх тохижилт, тээвэрлэлтийн ажлын зардлыг 100% хариуцан санхүүжүүлэхээр боллоо. Учир нь MAGIC BOX төсөл хүүхэд бүрийг сурч хөгжих, ТЭГШ БОЛОМЖ-оор хангах бодит үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байгаа юм. MAGIC BOX нь гэр хороолол болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхдүүдэд сургалт явуулах боломжтой зөөврийн контейнер байгууламж юм.

May be an image of book

Энэхүү номын санд хүүхдүүд ном унших, кофены соёлд суралцах, код бичих, англи хэл идэвхийлэн сурах зэрэг олон боломжоор хангагдаж, өөрийгөө хөгжүүлэх юм. Түүнчлэн PIZZA HUT брэнд номын санг байршуулсныхаа дараагаар ч цаашдын үйл ажиллагаанд нь үргэлж дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Мөн хүүхдүүдтэйгээ хамт шинэ жил, хүүхдийн баяр, пицца хийх өдөр зэрэг олон гоё арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байна. 

MAGIC BOX зөөврийн номын санг байршуулахдаа тендер зарлан материал хүлээн авч, цаашид үйл ажиллагааг нь үр дүнтэй авч явж чадна гэсэн газруудаас сонгон шалгаруулж байршуулах юм. Төсөлд оролцох хүсэлтэй дүүрэг, хороо, сум, орон нутгууд дараах материалыг бүрдүүлж magicboxtour@gmail.com цахим хаягаар илгээнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг MAGIС BOX төслийн дэмжигчдийн группээс авна уу. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10