Dark Light
Нийгэм | 2021-11-03

Улаанбуудай худалдан авахад зориулж хөнгөлөлтэй зээл олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-н дэх хаврын тариалалт, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлд зориулагдсан санхүүжилтээс нийт 150 тэрбум төгрөгийг гурил, тэжээлийн үйлдвэрт улаан буудай худалдан авахад зориулан эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Зээлийг банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан 12 хүртэл сарын хугацаатайгаар 3.0 хувийн хүүтэй олгох юм.

Одоогийн байдлаар гурилын үйлдвэрүүд 144,6 мян.тн буудай худалдаж авсан бөгөөд нэмэлтээр 141.0 мян.тн, тэжээлийн үйлдвэрлэлд 60,2 мян.тн, нийт 205.1 мян.тн буудай худалдан авах шаардлагатай байна.

Зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэснээр цар тахлын үед өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг зохистой түвшинд хадгалснаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10