Dark Light
Нийгэм | 2021-11-03

ТАНИЛЦ: “Бээжин- 2022” өвлийн олимпын наадмын медаль

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Бээжин- 2022” өвлийн олимпын наадмын медалийг "Тунсинь" буюу “Нэгдмэл санаа” гэж нэрлэжээ. Хятадын уламжлалт гүн ухааны тэнгэр, газар, хүний холбоог харуулсан таван тойрог дүрслэлтэй. Үүгээрээ мөн олимпын таван цагаригийг бэлэгджээ. Таван цагаригийг тойруулаад XXIV өвлийн олимпын наадмын албан ёсны нэрийг англиар бичиж, цасан ширхэг, үүл сийлсэн байна.

Медалийн ар хэсэгт Бээжингийн олимпын эмблемийг тойруулан олимпын наадмын албан ёсны нэрийг ханзаар бичсэн. Эмблемийг хүрээлсэн таван тойрогт одод дүрслэгдсэн байгаа нь хүн, байгалийн хэлхээ холбоог харуулахаас гадна тамирчид олимпод од шиг гялалзахыг бэлгэдсэн утгатай юм байна.

Өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжин хотод явагдана. Харин өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-нд болох юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10