Объектын түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5/Б дүгээр хэсгийн ногооны талбайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:47 цагт очиход иргэн Ч-гийн 7х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:49 цагт очиход иргэн П-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Тус гал түймрийн утаажилтын бүсээс иргэн Х (55 настай, эрэгтэй)-ийг гаргасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:40 цагт очиход иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 28 дугаар байрны дэргэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 18:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:31 цагт очиход тус байрны дэргэд иргэн Б-гийн “Toёота Приус-20” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Ой, хээрийн гал түймэр: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Ухаа-Овоот” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90км, сумын төвөөс зүүн урд зүгт 40км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 11.03-ны өдрийн 11:42 цагт хүлээн авсан. Тус сумын малчид 1 цаг 32 минут ажиллаж, 13:10 цагт түймрийг бүрэн унтрааж, сумын Иргэдийн хурлын даргад хүлээлгэн өгсөн. Тус гал түймэрт 6 га талбай шатсан.
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дээд эвэртэйн адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 2 цаг 35 минут ажиллаж
АДМИН








Нийгэм







