Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 11 сарын 4-ний өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсч болох тул орон нутгийн замд зорчиж буй иргэд, тээвэрчид тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган, мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ мэдээллийг үзэж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн Үндэсний төвөөс анхаарууллаа.
Нийгэм | 2021-11-04
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







