ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.11.04/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1279 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 1279 тохиолдлын 896 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 383тохиолдол тус тус бүртгэгджээ.
14,939 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 40,641 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 41-80+ насны 10 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,704 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.
АДМИН








Нийгэм







