Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийг зорьж явсан цэргийн автомашины цуваанаас нэг нь учир битүүлгээр шатжээ.
Тус цэргийн ангид хэрэглэх эд хэрэгсэл ачиж явсан цувааны дөрөвдүгээрт явсан уг тээврийн хэрэгсэл Ховд аймгийн Манхан сумын нутагт аравдугаар сарын 31-нд галд өртсөн аж. Үүнээс болж хүний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Уг хэргийг Ховд аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байна.
БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албанаас ачиж явсан эд зүйл, тээврийн хэрэгслийн хохирлын тооцоог гаргахаар ажиллаж байна.
АДМИН








Нийгэм



