Dark Light
Нийгэм | 2021-11-04

Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ ялалт байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ. 

Өнгөрсөн зургаадугаар сард тус байгууллагаас Засгийн газрын наадмын тухай тогтоолын "Хурдан морины уралдаан" хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Улмаар шүүхээс өчигдөр нэхэмжлэлийг хянан хэлэлцэн Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэжээ.

Шүүхэд ялалт байгуулж, хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоосноор унаач хүүхдийн сэтгэл санаа болон бие махбод, амь насаараа хохирсон нийт хүүхдүүдийн эрхийг сэргээх бүхий л боломж бүрдэнэ гэж Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр мэдээллээ. 

171 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтад:

"Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавируснний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд даалгасугай." гэжээ.

Засгийн газрын 171 дүгээр тогтоол


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10