Dark Light
Нийгэм | 2021-11-04

"Монгол бахархлын өдөр"-т зориулсан барилдаан ЦУЦЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮБХ-ноос "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан цуцлагдсан талаар мэдээллээ. 

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулдаг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр үзэгчийн 50 хувийн дүүргэлттэйгээр, холбогдох дүрэм, журмын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллалаа.  

Цар тахлын нөхцөл байдал буурч байгаа боловч вакцины гуравдугаар тунгийн асуудлаар төрийн байгууллагууд мөн УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй байгаа, үүний улмаас олон нийтийн зарим хэсэгт бухимдал үүсэх магадлалтай хэмээн тус газар болон төрийн байгууллагуудын зүгээс барилдааныг хамтран зохион байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэнд бөх сонирхогч, үзэгч олон нийт, шууд дамжуулахаар зэхсэн телевизийн хамт олноос хүлцэл эрье. 

Тасалбар худалдан авсан иргэдэд төлбөрийг буцаан шилжүүлэх болно. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10