Манай улс 2004 оноос эхлэн дуслын шингэнийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн ба одоогоор “Энхийн шүүдэр”, “Айвико” дуслын шингэний үйлдвэрүүд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус хоёр үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ - ын шаардлага бүрэн хангасан ба “Энхийн шүүдэр” тарилгын эмийн үйлдвэр 24 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээний 40%, “Айвико” тарилгын эмийн үйлдвэр 64 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээний 60%-ийг ханган ажиллаж байна. Мөн “Айвико” тарилгын эмийн үйлдвэр дотооддоо анх удаа мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг үйлдвэрлэсэн нь Монгол улсын эм үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулсан алхам байсан.
КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн дэлхий дахинд эмийн түүхий эд, туслах материалын хомстол үүссэн тул эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй тулгарсан. Иймд Гадаад хэргийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, ЭЭХХЗГазар болон төрийн бус байгууллагууд хамтран уг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Үндэсний үйлдвэрүүдийн эмийн түүхий эд, туслах материалыг БНХАУ-аас шуурхай татан авах ажлыг МИАТ ТӨХК-тай хамтран зохион байгуулахаар боллоо.
АДМИН








Нийгэм






