Dark Light
Нийгэм | 2021-11-04

Цэргийн зориулалтын хувцас биш, хөдөлмөр хамгааллын хувцас

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хороодын Засаг дарга нарын дунд цэргийн бэлтгэл сургалтыг энэ сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус бэлтгэлд хороодын дарга нарын өмссөн хувцас нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. 

Тус асуудлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх МЭДЭГДЭЛ гаргажээ. 

Мэдэгдэл

"Жил бүр улсын хэмжээнд цэрэг татлагын ажил явагддаг. Цэрэг татлагын баг бүрэлдэхүүнд хороо, сумын засаг дарга нар багтдаг. Тиймээс дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу хороодын засаг дарга нарыг мэдээллээр хангах, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх үүднээс жилд нэг удаа сургалтанд хамруулдаг. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын А/503 дугаар захирамжийн дагуу цэргийн штабаас сургалтыг зохион байгуулсан бөгөөд зардлын төсөв 4.9 сая төгрөг. 

Сургалтыг зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хоол, тээврийн зардал, сургалтын хэрэглэгдэхүүн багтсан. 

Харин хороодын Засаг дарга нарын өмссөн хувцас хэрэглэлийн хувьд “Эрдэнэс” гэрээт харуул хамгаалалтын албанаас авч ашиглан, эргүүлэн өгөхөөр тохирсон. Хувцас нь аль нэг улс, орны цэргийн зориулалтын хувцас биш, хөдөлмөр хамгааллын хувцас гэдгийг мэдэгдье.

Баянзүрх дүүргийн зүгээс цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хүнд үед дүүрэг орон нутгийн төсвийг үргүй зардалд зарцуулахгүйгээр аль болох иргэдрүүгээ чиглэсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа болно.

Хүндэтгэсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баярмөнх" гэжээ. 

бичвэр гэх мэтийн зураг байж болноЗургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08