Dark Light
Нийгэм | 2021-11-04

19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрээний хил дээр коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй.

  Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, барааны татан авалтыг эрчимжүүлж, тасалдуулахгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд өчигдөр /2021.11.03/ БНСУ-аас эмнэлгийн зүү тариур, дуслын шингэн, өргөн хэрэглэгддэг антибиотик, цус шингэлэх эм зэрэг нэн шаардлагатай 19.4 тонн эм эмнэлгийн хэрэгслийг агаарын тээврээр татан авлаа.   

 Цаашид тасалдах магадлалтай жагсаалтад орсон эм, эмнэлгийн хэрэгслүүдийг энэ сарын 5, 8, 10-ны нислэгээр татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэхгүй байх шаардлагыг эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудад  тавьж буй бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар хяналт тавин ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10