Dark Light
Нийгэм | 2021-11-04

ЗГ, УОК бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг цуцалсан талаар МҮБХ-ноос мэдээлсэн. 

Тэгвэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудастаа: "Иргэд олон нийтээс Монгол бахархалын өдрийн Бөхийн барилдааны талаар санал хүсэлтүүд ихээр ирж байна. 

ЗГ, УОК үндэсний бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй болно. 

Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлууллаа гэдгээ УОК-ын шуурхай штаб дээр хийсэн уулзалтын үеэр өөрийн биеэр мэдэгдсэн байна.

УОК, НОК үзвэр үйлчилгээ, соёл урлаг зэрэг олон нийтийн арга хэмжээг холбогдох журмын  хүрээнд, танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах талаар иргэн аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байгаа болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10