2021.11.04-нд нийслэлийн хэмжээнд I тунд 57, II тунд 141, нэмэлт сэргээх тунд 3538, нийт 3736 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.5 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2954 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.603 (76.1 хувь), 16-17 насны 26.573 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Нийгэм | 2021-11-04
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






