Dark Light
Нийгэм | 2021-11-05

Э.Дэлгэрмаа Белградаас хүрэл медаль хүртэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Белград-2021” 23 хүртэлх насны ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт  “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр (13:0) яллаа. Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна. 

Белградын дэвжээнд манай хоёр эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд 53 кг-ын жинд ОУХМ М.Мөнхгэрэл шөвгийн наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Екатерина Вербинад 0:10-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар маргааш дагаж барилдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10