ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.11.05/ мэдээллийг хүргэв. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1182 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 1182 тохиолдлын 783 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 399 тохиолдол тус тус бүртгэгджээ.
14,336 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 41,834 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 41-80+ насны 11 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,715 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.
АДМИН








Нийгэм







