Гурванзагал сумын Соёлын төвийн шинэ барилгын ажил дуусч, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.
Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан, 250 хүний багтаамжтай соёлын төвийн барилгын ажлыг орон нутгийн “Цодмм” ХХК гүйцэтгэгчээр ажиллан, чанартай барьж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Өнөөдөр /2021.11.05/-ны болсон нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, тус сумын удирдлагууд,аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ард иргэд оролцож ёслолын туузыг хайчиллаа.
Тус сумын хуучин соёлын төв 60 гаруй жилийн өмнө баригдсан, барилгын ашиглалтын хугацаа дуусч, шаардлага хангахааргүй болсон байсан юм.
Сумын иргэдэд хүргэх соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой шинэ соёлын төвийн барилга ийнхүү ашиглалтад орлоо.
АДМИН








Нийгэм







