Сүүлийн үед иргэд, оршин суугчдаас нийтийн зориулалттай орон сууцад улаан шоргоолж ихээр үзэгдэх болсон тул үүнийг нэгдсэн журмаар устгаж өгөх хүсэлтийг ирүүлэх болсон.
Энэ дагуу өнөөдөр /2021.11.04/ аймгийн Захирагчийн ажлын алба, Дархан сум, Сөх-тэй хамтран нэгдсэн хурлыг зохион байгууллаа.
Дархан сумын хэмжээнд 41 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн хуралд 21 СӨХ-ийн удирдлагууд оролцлоо.
Устгалыг нэгдсэн журмаар энэ сарын 10-наас эхлэхээр болсон. Тиймээс оршин суугчид Баг, СӨХ-оос өгч буй заавар зөвлөмжийн дагуу устгалаа хийхийг уриалж байна.
Нэг улаан шоргоолжноос 17-20 авгалдай төрдөг бөгөөд 3 сар нийт орон суугчид хамтдаа хор цацвал бүрэн устах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллээ оршин суугчид та бүхэн Сууц өмчлөгчдийн холбоо, Багийнхаа Засаг даргаас авна уу.
АДМИН








Нийгэм







