Dark Light
Нийгэм | 2021-11-06

"Одон, шагналын ярианаасаа намайг хасаасай"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр "Монгол бахархлын өдөр" буюу Эзэн Чингис хааны мэндэлсний 859 ой тохиосон.

Жил бүр Монгол бахархлын өдрөөр "Монгол Төрийн тэргүүн дээд шагнал" буюу "Чингис хаан" одонг улсдаа өндөр хувь нэмэр оруулсан, төр, нийгмийн гавшгайт зүтгэлтэнд хүртээдэг билээ.  Энэ жил тус шагналыг гардуулаагүй.

Гэвч олон нийтийн дунд Монгол Улсын гавьяат эмч Б.Болдсайханг уг шагналаар шагнаж магадгүй гэх таамаглал гараад байсан юм. 

Тэгвэл энэ талаар Б.Болдсайхан эмч өөрийн цахим хуудастаа: "Ажлаа л хийж яваа эмч. Ямар ч гавьяа байгуулаагүй, гай ч болоогүй, иймд тэр одон, шагналын ярианаасаа намайг хасаасай гэж хүснэ. Шагнал магтаалаас урам авдаггүй, муулаад ч шантарч гунддаггүй" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10