Dark Light
Нийгэм | 2021-11-06

Шүлхий өвчний вакциныг 32127 малд тарина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Хонгор сумын шийрийн бригадад  малын гоц халдварт ШҮЛХИЙ өвчин энэ сарын 4-ний өдөр илэрсэн. Тиймээс өнөөдөр /2021.11.05/ тус сумын Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. 

1. Зулзага 2 дугаар баг Шийрийн бригадын орчимд нэг сарын хугацаатай хөл хорио тогтоох, 

2. Голомтын бүсийн хамгаалалт хийх зорилгоор Зулзага 2 дугаар баг шийрийн бригадын орчмоор Суурин пост -1, Хөдөлгөөнт эргүүл 1-ийг гаргах, 

3. Айл өрх, хүн ам, малын хүнс, тэжээл, түлш хүргэх ажлын хэсгийг байгуулан хүргэлт хийх,

4. Иргэд, малчдад мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх тэмдэг, тэмдэглэгээг байршуулах,

5. Шийрийн бригадын Төмөр замын гарам, аргалын гарамын гүүрийг хаах,

6. Голомтын бүсийг тогтоох, 

7. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах 

8. Шийрийн бригадын орчимд нутаглах ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, коронавирусээр өвчилсөн иргэдийг голомттой бүсээс гаргах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. 

Мөн Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30000 тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малд хийх юм байна. Тус ажлыг  3 чиглэлд 4 малын их эмч, 8 мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж ажлаа өнөөдрөөс эхлүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10