Dark Light
Нийгэм | 2021-11-06

"Өсвөр насны хямрал хүүхдийг амиа хорлоход хүргэдэг"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бид та бүхэнд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлаар мэдлэг олгох, тэдэнтэй хэрхэн ойлголцох зэрэг зөвлөгөөг сэтгэл зүйч Х.Нямжаргалын зөвлөснөөр хүргэж байна.

 Өсвөр насанд хүүхдүүд сэтгэл зүйн хямралд өртдөг. Энэ нь тэдний зан авирт ихээр нөлөөлдөг бөгөөд үүнийг хүчээр дарах нь боломжгүй бас хамгийн буруу арга. 

Өсвөр насны хямралын үед сурах сонирхол буурч, дуулгаваргүй эсвэл хэт дуулгавартай болдог.  Хямралаас үүдэн эцэг эхдээ түрэмгий аашлах, дуугаа хураах, бусдын үгийг үл ойшоон эсэргүүцэж эхэлдэг ба улмаар эцэг, эхээсээ хөндийрдөг.

Энэ үед тэд найз нөхдийн хүрээлэлд татагдаж тэднийг даган дуурайх нь их. Үүнээс үүдэн эцэг эхээсээ зай барьж эхэлдэг. Энэ бол хэвийн зүйл. Яагаад гэвэл гэр бүлийн орон зайг найзууд гэлтгүй үе тэнгийхэн нь эзэлнэ. Тэд найзуудынхаа дүрэм журмыг илүүд үзэж, эрхэмлэн сахих болно.

Энэ үед эцэг эх өөрсдөө хүүхдээ ойлгож, ярилцдаг байх хэрэгтэй. Хамгийн зөв арга бол тэдний найз шиг хандах явдал юм. Найз шиг гэдэг нь тэдний дотоод ертөнц рүү хэт халдах бус хэрэгтэй үед тусалж дэмжих, эцэг эхийн сургааль бус найз нөхдийн хуваарь зөвлөгөө өгөн ярилцах юм. 

Энэ насны сэтгэл гутралд орсон хүүхдийг 2 сардаа 1 удаа сэтгэл зүйчтэй уулзуулах хэрэгтэй. Бусад улсад сургууль бүрд сэтгэл зүйч байрлан хүүхэд бүртэй тулж ажилладаг. Харин Монгол улсын хувьд энэ тал дээр хүртээмж, ойлголт их муутай. 

Өсвөр насны сэтгэл гутрал нь тоглоом биш юм. Энэ асуудлаас үүдэн хүүхдүүд хүнд гэмт хэрэгт холбогдох, мансууруулах бодис хэрэглэх цаашлаад амиа хорлоход хүрдэг. 

Амиа хорлолт нь өсвөр насныхны үхлийн тэргүүлэх шалтгаануудын нэг. Дэлхий даяар нийтдээ 90,000 өсвөр насныхан амиа хорлох оролдлого хийдэг. Энэ нь нэг амиа хорлолтоос таван минут тутамд нэг нь нас бардаг гэсэн үг юм.

Өсвөр үеийнхэн амиа хорлох гол хүчин зүйлсэд: 

Сэтгэлийн эмгэг

Гадуурхал

Архаг сэтгэлийн зовнил

Генетик - амиа хорлолт, сэтгэцийн эмгэгийн гэр бүлийн түүх

Хүүхдийн хүчирхийлэл

Бэлгийн хүчирхийлэл

Мансууруулах бодис, архины хэрэглээ

Сургууль завсардах

Стресстэй үйл явдлууд,  гэр бүлийн харилцаа гэх мэт олон асуудлууд нөлөөлдөг.

Амиа хорлох нь бисексуал болон гомосексуаллын өсвөр үеийнхэнд илүү түгээмэл байдаг. Тиймээс та өөрийн хүүхэдтэй дотно байж ярилцах нь маш чухал юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00