Dark Light
Нийгэм | 2021-11-07

Нуурын мөс цөмөрч машинтайгаа усанд живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус" нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.

11.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги алба хаагчид, мөн тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 2 бүлэгт хуваагдан зохион байгуулжээ. 1 дүгээр бүлэг “Хөтөл-Ус” нуурын усанд завиар урсан 15 удаагийн шумбалт хийж, усны түвшинг багасгах зорилгоор нуурын хойд хэсэгт 400 метрийн урттай, 3 метрийн өргөнтэй, 3 метрийн гүнтэй шуудуу татах /нуурийн гүн 160 см байна/ ажлыг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг “Хөтөл-Ус” нуурын эрэг дагуу явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:30 цагт түр зогсоосон. 11.05-ны өдрийн эрэн хайх ажиллагаа явагдаагүй байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10