Dark Light
Нийгэм | 2021-11-08

Нууранд осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг" гэдэг газар “Хөтөл-Ус" нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 2021.10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.

2021.11.07-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, мө тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамтаар иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон. Хөлдсөн нууранд 160 цооног гаргаж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт зогсоож, 2021.11.08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн. /Эрэн хайх ажиллагаа 10 дахь өдрөө үргэлжилж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10