Dark Light
Нийгэм | 2021-11-08

Осгож нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Өндөр-Өнт” багийн “Эрээн дэнжийн бригад” гэдэг газар иргэн Д/49 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, нар иргэн Э-ын найранд очиж /согтууруулах ундаа хэрэглэсэн/ үедээ 11.06-ны 03:00 цагт “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд сууж, иргэн Ж/50 настай, эмэгтэй/, автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 12:42 цагт /12:56 цаг/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Өндөр-Өнт” багийн иргэд 30 км замыг туулан 13:30 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 15:40 цагт “Өргөн зүлэгт” гэдэг газраас /хойд зүгт 20-км/-т, Тарагт сумын “Их булаг” багийн “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10