ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.11.08/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 450 шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Шинээр бүртгэгдсэн 450 тохиолдлын 366 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 84 бол зөөвөрлөгдсөн тохиолдол тус тус бүртгэгджээ.
12.741 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 34.015 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 41-80+ насны 8 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,744 болов.
Нас баралтын шалтгаан /7 хоног/
74.0 % нь Зүрх судасны өвчин
23.4 % Чихрийн шижин
13.3 %- Бөөрний эмгэг
8.3 %- Элэгний эмгэг
12.1 % - Мэдрэлийн эмгэг
5.6 %- Хавдар
6.3 % Хэт таргалалтын шалтгаантай байна.
Архаг хууч өвчин ковидын халдвар хавсарсан тохиолдол 77.3 %
Ковидын шалтгаанаар нас барсан 22.7 % -ийг эзлэж байна.