Dark Light
Нийгэм | 2021-11-08

Нийслэлийн хэмжээнд 2000 тонн тусгай бодис, 500 тонн давс нөөцөлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. 

Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амжилттай ажиллав

44 дэх долоо хоногт нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан. Эл долоо хоногт халдварын тоо өмнөх долоо хоногоос буурч, өдрийн дундаж 1911 байжээ. Эмчлүүлэгчдийн тоо, хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн байгууллагууд, УБЗАА-наас  нэмэлт III тунд онцгойлон анхаарчээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас вакцины нэмэлт тунгийн үйлчлэлийн талаарх мэдээллийг дэлхий нийтийн хэмжээнд өгсөн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга онцлов. ДЭМБ-ын зүгээс 5-11 насны хүүхдийг том хүний 1/3 тунгаар тарьж болно гэсэн мэдээлэл түгээсэн байна. Мөн дельта хувилбарыг даван туулахын тулд нэмэлт тунг эрчимжүүлж, вакцинтай иргэдээ хамгаалах, 11-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг судлах, амны хаалтны хэрэглээг заншил болгох, хичээл сургуулийг эхлүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг улс орнуудад санал болгож байгаа юм.

Нийслэл хотын зургаан дүүргийн  хэмжээнд явуулын 40 баг, суурин 39 цэгт вакцинжуулалт хийсэн хэвээр байгаа юм. Нийслэлийн нийт хүн амын 74.7 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд , нийт хүн амын 15.7 хувь, зорилтот бүлгийн 21.8 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм.  Тиймээс нэмэлт гуравдугаар тунд эрчимтэй хамрагдах шаардлагатай байгааг нийслэлчүүддээ уриаллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Тэдгээр ажилтнууд маш идэвхтэй ажиллаж, эмч нарт ихээхэн дэмтэй байсныг Эрүүл мэндийн газрын дарга тодотгоод, тэдгээр хүмүүст талархал илэрхийллээ. Түүнчлэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах тусгай аппликэйшн ажиллуулж эхэлсэн байна. 

Өнгөрсөн долоо хоногт найман тоглолт, хоёр тэмцээн  зохион байгуулагджээ

Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан. Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ. Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна. Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо. Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь  торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10