Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Шийрийн бригадад малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч энэ сарын 05-ны өдөр батлагдсан. Тус сумын Онцгой комиссоос зөвхөн Зулзага 2 дугаар баг, Шийрийн бригадын орчимд 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хөл хорио тогтоосон.
Үүнтэй холбогдуулан Аргалын гарам, Төмөр замын 8 нүхэн гарцыг хааж төмөр замын гармаар тусгаарласан. Хот хоорондын бусад авто замын зорчих хөдөлгөөн болон авто замын ажлууд хэвийн үргэлжилж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад голомтын бүсээс 10 км радиус дотор байрлах сэжигтэй бүсэд ОХУ-д үйлдвэрлэсэн 30 мянган тун вакциныг 56 өрхийн 32127 толгой малыг хамруулахаар 3 чиглэлд 4 малын их эмч, 8 мал баригч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Голомтын бүсэд ажиллаж байгаа малын эмч нар 59 өрхийн 2358 үхрээс өвчилсөн 21 өрхийн 257 үхрийг тусгаарлаж шинж тэмдгийн эмчилгээг эхлүүлжээ.
Эрүүл 2084 үхрийг вакцинд хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байгаа аж.
АДМИН








Нийгэм







