Dark Light
Нийгэм | 2021-11-08

Буяны салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, тус холбооны гишүүн байгууллагууд хамтран буяны салбарын ажилтнуудын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулганд оршуулгын үйлчилгээ эрхэлдэг 13 байгууллагын 300 гаруй ажилтан оролцов.

“Ковид-19” цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нас барагсдын тоо өсөж, оршуулгын ажилчдын ажлын ачаалал нэмэгдэж, ажиллагсдын сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд өөрчлөлтөд орсон нөхцөлийг олон улсын байгууллагаас онцолсон. Тиймээс энэ салбарын ажилтнуудын ажил, үнэ цэнийг үнэлж, урамшуулах зорилготой  энэхүү өдрийг жил бүр зохион байгуулахаар болжээ. Олон улсын оршуулгын холбооноос НҮБ-д оршуулгын мэргэжлийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байх тухай саналыг хүргүүлж,  2021 оноос олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлж буй юм.   

Манай улсын хувьд “Буяны зан үйлийн холбоо” ТББ нь АНУ, Европ, Ази, Австралийн оршуулгын холбооны гишүүнчлэлийнхээ хүрээнд олон улсаас зарласан энэхүү өдөрт өнөөгийн хүнд цаг үеийн боломжид тулгуурлан өөрийн гишүүн байгууллагуудынхаа ажилтнуудын дунд зохион байгуулан оролцож, салбарын тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага, зорилго зорилтоо хэлэлцлээ.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10