Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтарсан багийн хяналт шалгалтын мэдээллийг хүргэж байна.
Тус дүүргийн хоол үйлвэрлэл, үйлчилгээний газруудад “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлагын хүрээнд 116 аж ахуйн нэгж хяналт шалгалтад хамрагдсан.
Шалгалтаар: Ти Си фүүд ХХК, Гранд принц ХХК-ийн рестораны ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, халдваргүйжүүлэх бодисын нөөцгүй, Цасан цагаан өд ХХК нь гар халдваргүйжүүлэх бодисууд Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тухайн онд хэрэглэх бодисын жагсаалтад ороогүй, Голдон эйж юнайтэд ХХК-ийн ресторан халуун хэмжигч байхгүй Халиун төгөл ХХК-ийн Qube bar Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тухайн онд хэрэглэх бодисын жагсаалтад ороогүй бодис ашигласан Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/269 тоот тушаалаар спиртийн сул болон өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан боловч үйл ажиллагаа явуулж байсан Нью булл ХХК-ийн the bull ресторан, Борилж хөгжил ХХК-ийн Кореан ресторан Би мүгэн ХХК-ийн мүгэн баар паб нь /архи согтууруулах ундаагаар үйлчилж байсан/ архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 хэлтсийн Д/Ч И.Зандираабямба хураан авч зөрчлийн байцаагчид шилжүүлж, мэдэгдэл хүргүүлсэн. ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч хяналт шалгалтын үед тус газруудад шалгалтын тэмдэглэл үйлдэж цаашид архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх талаар мэдэгдэж ажиллав.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГ, ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН ХЯНАЛТ: МХЕГ-ын даргын баталсан 01/45 тоот удирдамжийн хүрээнд ЭЧХУАБ, ЭАХХХУБ Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг Хан-Уул Ажилчдын соёлын ордон, 16 дугаар хорооны иргэний танхим гэх дархлаажуулалтын 2 цэгт, явуулын шинжилгээний 1 цэгт хяналт тавьж ажиллаж байна.
Зөрчил: 16-р хорооны Иргэний танхимд байрлах цэгийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байна. Сүлжээ, бүртгэлийн систем гацах тохиолдол гарч байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ: МХЕГ-ын даргын баталсан 01/152 тоот Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд тус дүүргийн худалдаа үйлчилгээний 82 обьектын 7035 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажиллалаа
БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР: НМХГ-ын ЭМБХХ-ын даргын баталсан 02-06/336 тоот Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийн дагуу ХУД-ийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Арвист хангай ЕБС, Аварга дээд сургууль, 3-р хороонд байрлах Орхон хасү сургуульд Зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Иргэнээс ирсэн гомдлын дагуу Жапан таун С5-р байр “Бяцхан Монгол” цэцэрлэгт хяналт шалгалтыг хийхэд “Бяцхан Монгол дөрвөн улирал” цэцэрлэгийн ахлах бүлгийн багш нь цэцэрлэгийн багшийн мэргэжил эзэмшээгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 9.1.2 дэх заалтын дагуу арга хэмжээ ногдуулан ажиллалаа.
АДМИН








Нийгэм







