Dark Light
Нийгэм | 2021-11-08

Хазарачууд Монгол улсад орогнох хүсэлт гаргав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Талибуудын угсаатны цэвэрлэгээний бодлогын улмаас  Афганистаныг орхин гарах дүрвэгсдийн тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн ба Афганистанд амьдарч буй Хазара Монгол угсаатны бүлэглэлүүд Монголд орогнох хүсэлт гаргаж эхэлжээ.

Олон улсын тусламжаар 300-1000 Хазарууд Монголд түр хоргодох газар хүссэн.  Монголын хүний эрхийн төлөө тэмцэгчид мөн Афганистанд олон янзаар хэлмэгдэж, хүчирхийлэлд өртөж буй Хазаруудыг хүлээн авах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.  Хазара Монголчууд бол эрт дээр үеэс Афганистанд амьдарч ирсэн Монгол угсаатны үндэстэн юм. 

Судлаач, Хүний эрхийн зүтгэлтэн Б. Мөнхбаяр: "Миний гарт байгаа бичиг бол Афганистаны ‘’Монголын үндэсний нийгмийн зөвлөл ‘’ гэдэг байгууллагын бичиг юм. Энэ дээр юу байна гэвэл Монголын ард түмнээс ямар ч тусламж авахад бэлэн байна. Манай Афгани дахь Монгол цустай Хазарачуудыг төрөл бүрээр хавчин гадуурхаж, дарлаж доромжилж байна гэж тодорхой бичсэн байгаа. Бас дэлхийн Хазарачуудын зөвлөл гэдэг байгууллагаас саяхан бичиг ирсэн. Энэ хоёр бичгийг аль алийг нь би төрд дамжуулсан байгаа. Энэ бичиг нь 300-1000 Хазарачуудыг гадны санхүүжилтээр түр Монгол улсад орогнуулах боломжийг хүссэн ийм бичиг байгаа. Энэ мэтчилэн одоо Хазара ард түмэн монголчуудаас тусламж хүссээр байна"

Иргэн С. Баянмандах: "Өвөр Монголчууд Афганистанд байгаа Хазарууд маань маш их хавчлага, аллага, хүчирхийлэлд өртөж байна. Монголын төр зөв бодлоготой эх оронч, эх орон үндэстнээ гэсэн сэтгэлтэй хүмүүс энэ төрд байдагсан бол тэднийгээ Монголын эзэнт гүрний голомт болсон эх орондоо авчирч амьдруулмаар байна. Тэднийг өрөвдөж байна.  Монголд зөв  төр засаг нэгэн өдөр тогтоно. Тэр үед та бүхэн минь тэр үед ирээрэй гэж урьж байна. Сайхан цаг ирнэ ээ! Монголын ард түмэн монгол үндэстнээ нэгтгэх цаг хэзээ нэгэн цаг ирнэ. Монголчууд дандаа ийм дорой байхгүй ээ" 

Эх сурвалж: А24 мэдээний агентлаг 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10