Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 19 дүгээр гудамжинд /3 үгт хаяг: хэмийд.гурвалжин.ажлыг/ Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:56 цагт очиход иргэн Б-ийн 8Ч10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 51 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны гудамж, Зээл хэсгийн автозамын зорчих хэсэгт /3 үгт хаяг:угаалт.цэнэг.тархалт/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 11:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 11:55 цагт очиход иргэн М-ийн “Бенз-С180” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1 дүгээр гудамжны 6 тоот, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:00 цагт очиход иргэн Ж-ын 4х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 15:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:15 цагт очиход иргэн Г-ын 2Ч3 метр хэмжээтэй амбаар, 5 метрийн урттай хашаа шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр баг дахь “Рефрэш” амралтын газар Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 14:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 15:23 цагт очиход иргэн Ш-ийн 10х12 хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 20:05 цагт очиход иргэн М-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Шар хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т, 3 үгт хаяг: зайд.гэрийг.жуулчны/ Автозамын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.08-ны өдрийн 21:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 20 км замыг туулан 22:14 цагт очиход Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Бонго-3” загварын ачааны автомашин шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгайгийн 17/Б гудамжны 6 тоот Байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 00:09 цагт очиход иргэн Х-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Х /39 настай, эрэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 61 дүгээр гудамжинд 35 дугаар хороо байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 11.09-ний өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 11 км замыг туулан 01:15 цагт очиход иргэн Т-ын 7Ч10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
АДМИН








Нийгэм







