Dark Light
Нийгэм | 2021-11-09

Алга болсон иргэнийг нууранд цооног гарган хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т, 3 үгт хаяг:өмсгөл.шуудай.хойгуур/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10 сарын 28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11 сарын 8-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Б /40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 102 цооног гаргаж, 12 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:45 цагт зогсоож, 11 сарын 09-ний өдрийн 07:30 цагт дахин эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 11 сарын 09-ний өдөр тухайн газарт очиж ажиллана. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00