Dark Light
Нийгэм | 2021-11-09

“Цагаан нуур”-ын мөс цөмөрч 1 хүн осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 76 км, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км/-т 3 хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч 1 зорчигч усанд осолдож, 2 зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг 11 сарын 08-ны өдрийн 01:58 цагт хүлээн авсан. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11 сарын 08-ны өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11 сарын 08-ны өдрийн 10:40 цагт нуурийн 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00