Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос НЭМГ-ын ажилчдыг ажлаас чөлөөлсөн гэх мэдээллийг тодрууллаа.
Тэрээр: "Ажлын байран дээр архидан согтуурсантай холбогдуулаад тодорхой тооны хүмүүсийг чөлөөлсөн. Энэ чөлөөлөлт зарим нэг хүмүүст таалагдахгүй байх. Эргээд тэр нь нийгэмд буруу ойлголт өгч болзошгүй. Бас нэг асуудал нь НЭМГ дээр тусгай зөвшөөрөл олгогддог. Тусгай зөвшөөрлийг цахимжуулах, ил тод байлгахтай холбогдсон зөрчилдөөн үл ойлголцол сүүлийн 6 сар орчим үргэлжилж байна. 3 удаагийн Засаг даргын өглөөний шуурхай дээр тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх цахимжуулах тал дээр үүрэг даалгаварууд өгөгдсөн. Энэ байдал удаашралтай байгаа учраас бид эрчимжүүлсэн ажлуудыг зохион байгуулах энэ ажлууд бас зарим хүмүүсийн эрх ашигт нийцэхгүй байгаа байдал ажиглагдсан. Та бүхэн харж байгаа байх. Хэвлэл мэдээллүүдээр үндэслэлтэй бус мэдээллүүдийг гаргаж байсан. Энэ болгон бас нөлөөлж байгаа байх гэж би харж байгаа. Гол нь бид ажлын байран дээр хариуцлага алдсан нөхцөлд арга хэмжээгээ авч л ажиллахгүй бол энэ хүнд хэцүү хариуцлагатай үед тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, төрийн үйлчилгээ чанар аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байдаг" гэлээ.
АДМИН








Нийгэм







