Dark Light
Нийгэм | 2021-11-09

ҮББХ: Дэд хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг дэмжив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.11.09) хуралдаан 10 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэлж, “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын ИХ Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6  дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр тус тус батлах тогтоолын төслийг батлая гэснээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжлээ. Байнгын хороогоор тус тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10