Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийн хүрээнд Франц улсаас нийлүүлсэн "Airbus ЕС-145” нисдэг тэргийг танилцууллаа.
Францын “Хэли-Юнион” компаниас эхний ээлжид 2 нисдэг нийлүүлсэн бөгөөд инженер техникийн баг угсарч дууссан, агаарт шалгах техникийн нислэгээ үйлдээд байна.
Мөн нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулжээ.
Эдгээр нисдэг тэрэг нь одоо манай улсад ашиглаж байгаа том оврын нисдэг тэрэгнээс 8 дахин хямд зардалтай бөгөөд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой.
АДМИН








Нийгэм







