Dark Light
Нийгэм | 2021-11-10

Сураггүй болсон эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн дуут сум, Цагаан бургас багийн Агуйт хайрхан гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т / малчин Н 2021.11.08-ны өдрийн 09:00 цагийн орчим малаа хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төвийн нийт 15 хүн, 2 автомашин, 1 мотоциклоор малчин Н /58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11 сарын 9-ний өдрийн 09:25 цагт тус багийн “Хонгорын-Эх халзан” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 13 км/-аас цогцсыг олсон тухай мэдээллийг сумын Засаг дарга 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08